Thursday, December 23, 2010
muzei
Өвөрхангай аймагт Монгол цэргийн музей үзвэрээ дэлгэж байна. Энэ өдөр тус аймагт болж байгаа Батлан хамгаалах салбарын бодлого үйл ажиллагааг суртачилах өдөрлөгийн хүрээнд өнөөдөр аймгийн хөгжимт драмын театрт Монгол цэргийн музей 800 орчим үзвэрээ дэлгэж нутгийн ард иргэдэд сонирхуулж байна. Урьд өмнө нь тус музей өөрийн сан хөмрөгт байгаа биет олдвор түүхэн өлгийн зүйлээ ийнхүү орон нутагт дэлгэж байгаагүй юм. Зөвхөн өнөөдөр үргэлжлэх тус үзэсгэлэнд Өвөрхангай аймгаас төрсөн баатар генералуудын түүхэн намтар хөрөг зураг, түүнд холбогдох эд өлгийн зүйл багтсан төдийгүй 2003 онд Өвөрхангай аймгийн бат Өлзий сумаас олдсон Хүрэл дуулгыг дэлгэн тавьсан нь ард иргэдийн сонирхлыг ихэд татаж байлаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment