МУ-ын шинэ үеийн урлаг соёлын анхны гал голомт байгууллага болох Д. Сүхбаатар жанжны нэрэмжит Соёлын төв нь 1924 оноос эхлэн одоог хүртэл дүүргийн иргэд олон нийт, хүүхэд залуучуудад соёл урлагийн үйлчилгээг тасралтгүй хүргэсээр 85 жил болж байна. Энэхүү алдарт клубээс МУАЖ Ичинхорлоо, Дашдэлэг, Дамдинсүрэн, Цэндээхүү, МУГЖ Хандсүрэн, Цэрэндэндэв, Шаравдоо, Дамдинбазар, Содном зэрэг “Алтан үеийн уран бүтээлчид” төрөн гарсан байдаг.
Тус дүүргийн нутаг дэвсгэр дээр “Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга”, “Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга”, Олон Улсын “Оюун ухааны музей”, “Улаанбаатарын түүх, шинэчлэн байгуулалтын музей”, “Монгол кино нэгтгэл”, “Монгол цэргийн музей”, Д. Жигжидийн нэрэмжит “Кино урлагийн дээд сургууль” зэрэг соёл урлагийн томоохон байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн тус дүүргээс төрөн гарсан соёл, урлагийн алдар цуутай 115 иргэн байдгаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Г.Хайдав, МУАЖ Д.Жаргалсайхан, Х.Уртнасан, Б.Зангад, Ц.Батчулуун, Ц.Гантөмөр, Г.Жигжидсүрэн, П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, А.Долгор зэрэг алдартнуудаа нэрлэж болно. Баянзүрх дүүрэг нь улсын болон нийслэл, дүүргийн хамгаалалтанд байдаг түүх соёлын үл хөдлөх 24 дурсгалтай. Үүнээс: - Түүхэн дурсгалт барилга – 8
- Хөшөө дурсгал – 13
- Түүхэн олдворт дурсгал – 3 байдаг.
Эдгээрээс дурдвал: - 13 дугаар зууны үеийн “Хадны сүг зураг”
- Богд хаант Монгол улсын үед “Сайн ноён хан Намнансүрэнгийн амьдарч байсан байшин”
- “Богд Хааны өвлийн ордон”
- Ардын Засаг байгуулагдах үеийн “Хувьсгалчдын хоригдож байсан байшин”
- “Монголын анхны утасны хороо”,
- “Түр засгийн газар байгуулагдаж байсан байшин”
- Их жанжин “Д. Сүхбаатарын төрсөн гэрийн буйр“ болон Их Жанжинд зориулан босгосон анхны хөшөө
- ЗХУ-ын 4 удаагийн баатар, МУ-ын баатар Д. К. Жуковын хөшөө болон “Гэр музей”
- Цэргийн жанжин Т. Дандар баатарын хөшөө
- “Монгол ард” эскадрилийн хөшөө зэрэг түүхэн дурсгалууд байдаг.
соёл урлагийн 9 томоохон байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.
| | |
Д.Сүхбаатарын нэрэмжит
Жанжин клуб | Д.Жигжидын нэрэмжит Кино
урлагын дээд сургууль | Г.К.Жуковын музей |
| | |
Д.Сүхбаатарын танхим | Эскадрилын хөшөө | Түр засгийн газрын байр |
| | |
ОУ-ын Оюун ухааны музей | Цэргийн дуу бүжгийн
эрдмийн чуулга | Монгол цэргийн музей |
|
No comments:
Post a Comment