Thursday, December 23, 2010

chiglel

skip to main | skip to sidebar MUNGUN
Lost time is never found again!!! Home About Contact МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛИЙН ТYYХИЙН МУЗЕЙ
2008 оны 12-р сарын 06, Нийтэлсэн Mungun
МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛИЙН ТYYХИЙН МУЗЕЙ

Монгол улсад Yндэсний музей 1924 онд байгуулагдахад эх орныхоо байгалийн олдворын дээжийг тавьж, yзмэрyyдийн yндсэн хэсгийг бyрдyyлснээр Байгалийн музейн суурь тавигдсан байна. Жил тутам yзмэр сан хємрєгєє баяжуулсаар 1956 онд Улсын Тєв Музей одоогийн энэ байранд байгуулагдахад газарзyй, амьтан, ургамал, палеонталогийн олон yзмэртэй байгалийн тасаг болж єргєжсєн байна. Монгол орны хєгжил, хєгжилтэй орнуудын жишгээр музейг салбарын чиглэлээр тєрєлжyyлэх засгийн газрын шийдвэр 1991 онд гарч улсын тєв музей татан буугдаж 1992 оноос Тєв музейн байранд байгалийн шинэ музейг байгуулахдаа хэтийн хєгжлєєр тэргyyлэх байгалийн тєв музей байлгах, олон улсын хэмжээнд сонирхогдох цар хyрээг бодолцож одон гаригуудын байршил, дэлхийн yyсэл тогтолцоо зэрэг геологийн тyyхийг єргєн утгаар харуулах, дэлхийн голлох бyс нутгийн биологийн онцлогоос yзyyлэх зорилгоор Байгалийн Тyyхийн Музей гэж нэрлэсэн юм. Байгалийн Тyyх нь дэлхийн їїслээс эхлээд ургамал, амьтан, хyний гарал yyслийг хамарсан асар урт хугацаа буюу 4,7 миллярд жилийн тyyхэн процесийг хамардаг бєгєєд манай музей эдгээр yйл явдлын хураангуйг yзмэрээр тодотгон харуулж хyмyyсийн оюуны мэдлэгт нэмэрлэж сурталчилдаг тул цар хyрээ, харуулах yзyyллэгээрээ аугаа том yйл явдлыг илэрхийлдэг юм. Тус музейн yзмэрийн бyтэц бyрэлдэхyyн нь: - монгол орны газарзyй, эртний галт уулс, тэндээс yyссэн чулуулаг - Дэлхийн yyсэл, сансар судлал, солирууд - Геологийн тyyх, эрдэс, ашигт малтмалын зyйлс - Эртний болон орчин yеийн ургамал судлал - Эх газрын амьтны аймаг /хєхтєн, шувуу, загас, шавьж, мєлхєгчид, хоёр нутагтан/ - Нэн эртний амьтан, ургамал /палеонталоги/ - Хyний гарал, yyслийн хэсэг Музейн хамт олон yзмэр, сан хємрєгєє баяжуулсаар yзвэрийн танхимуудаа сэргээн шинэчилж, тохижолт соёлжилтыг байнга сайжруулснаар гадаад, дотоодын олон мянган yзэгчдийн сонирхолыг татаж, урин дуудах чадвартай музей болж чадав. 40 танхим бyхий 2700 квм талбайтай, yзвэрийн маршрут 1,5 – 2,0 цаг гаруй yргэлжилдэг, 12000 yзмэртэй, жилд 50 гаруй мянган yзэгчид yздэг Монгол улсын томоохон музейн нэг боллоо. Тус музей нь байгалийн тyyх, тyyний yзэгдлyyдийн хєдєлгєєн, хєгжлийг yзэгчдэд онолын судалгаагаар болон биет байдлаар танилцуулдаг сургалт, сурталчилгааны чиглэлтэй музей юм.

No comments:

Post a Comment