Thursday, December 23, 2010

музейн үзмэр

зураг


жуковын музей монгол цэргийн музей

Соёл урлаг, түүх дурсгал
МУ-ын шинэ үеийн урлаг соёлын анхны гал голомт байгууллага болох Д. Сүхбаатар жанжны нэрэмжит Соёлын төв нь 1924 оноос эхлэн одоог хүртэл дүүргийн иргэд олон нийт, хүүхэд залуучуудад соёл урлагийн үйлчилгээг тасралтгүй хүргэсээр 85 жил болж байна. Энэхүү алдарт клубээс МУАЖ Ичинхорлоо, Дашдэлэг, Дамдинсүрэн, Цэндээхүү, МУГЖ Хандсүрэн, Цэрэндэндэв, Шаравдоо, Дамдинбазар, Содном зэрэг “Алтан үеийн уран бүтээлчид” төрөн гарсан байдаг.

Тус дүүргийн нутаг дэвсгэр дээр “Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга”, “Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга”, Олон Улсын “Оюун ухааны музей”, “Улаанбаатарын түүх, шинэчлэн байгуулалтын музей”, “Монгол кино нэгтгэл”, “Монгол цэргийн музей”, Д. Жигжидийн нэрэмжит “Кино урлагийн дээд сургууль” зэрэг соёл урлагийн томоохон байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн тус дүүргээс төрөн гарсан соёл, урлагийн алдар цуутай 115 иргэн байдгаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Г.Хайдав, МУАЖ Д.Жаргалсайхан, Х.Уртнасан, Б.Зангад, Ц.Батчулуун, Ц.Гантөмөр, Г.Жигжидсүрэн, П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, А.Долгор зэрэг алдартнуудаа нэрлэж болно.
Баянзүрх дүүрэг нь улсын болон нийслэл, дүүргийн хамгаалалтанд байдаг түүх соёлын үл хөдлөх 24 дурсгалтай. Үүнээс:
  • Түүхэн дурсгалт барилга – 8
  • Хөшөө дурсгал – 13
  • Түүхэн олдворт дурсгал – 3 байдаг.
Эдгээрээс дурдвал:
  • 13 дугаар зууны үеийн “Хадны сүг зураг”
  • Богд хаант Монгол улсын үед “Сайн ноён хан Намнансүрэнгийн амьдарч байсан байшин”
  • “Богд Хааны өвлийн ордон”
  • Ардын Засаг байгуулагдах үеийн “Хувьсгалчдын хоригдож байсан байшин”
  • “Монголын анхны утасны хороо”,
  • “Түр засгийн газар байгуулагдаж байсан байшин”
  • Их жанжин “Д. Сүхбаатарын төрсөн гэрийн буйр“ болон Их Жанжинд зориулан босгосон анхны хөшөө
  • ЗХУ-ын 4 удаагийн баатар, МУ-ын баатар Д. К. Жуковын хөшөө болон “Гэр музей”
  • Цэргийн жанжин Т. Дандар баатарын хөшөө
  • “Монгол ард” эскадрилийн хөшөө зэрэг түүхэн дурсгалууд байдаг.
соёл урлагийн 9 томоохон байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.
Д.Сүхбаатарын нэрэмжит
Жанжин клуб
Д.Жигжидын нэрэмжит Кино
урлагын дээд сургууль
Г.К.Жуковын музей
Д.Сүхбаатарын танхимЭскадрилын хөшөөТүр засгийн газрын байр
ОУ-ын Оюун ухааны музейЦэргийн дуу бүжгийн
эрдмийн чуулга
Монгол цэргийн музей
 

зураг

монгол цэрэг афгинастаныг зорьсон нь

Хилчид анх удаа Афганистаныг зорилоо
Бичсэн Ж.ЭРДЭНЭ
2010 оны 10-р сарын 11, Даваа гариг, 10:40
Афганистан улсад явагдаж буй “Тогтвортой эрх чөлөө” олон улсын цэргийн ажиллагаанд оролцох Монгол улсын Зэвсэгт хүчний хамгаалалтын ротын гуравдугаар ээлж, артиллерын сургалтын хөдөлгөөнт бүлгийн 11 дүгээр ээлж, нисдэг тэрэг, засвар үйлчилгээний бүлгийн нэгдүгээр ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүний жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа энэ сарын 05-ны өдөр ЗХЖШ-ийн өмнөх талбайд болж өнгөрлөө

chiglel

skip to main | skip to sidebar MUNGUN
Lost time is never found again!!! Home About Contact МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛИЙН ТYYХИЙН МУЗЕЙ
2008 оны 12-р сарын 06, Нийтэлсэн Mungun
МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛИЙН ТYYХИЙН МУЗЕЙ

Монгол улсад Yндэсний музей 1924 онд байгуулагдахад эх орныхоо байгалийн олдворын дээжийг тавьж, yзмэрyyдийн yндсэн хэсгийг бyрдyyлснээр Байгалийн музейн суурь тавигдсан байна. Жил тутам yзмэр сан хємрєгєє баяжуулсаар 1956 онд Улсын Тєв Музей одоогийн энэ байранд байгуулагдахад газарзyй, амьтан, ургамал, палеонталогийн олон yзмэртэй байгалийн тасаг болж єргєжсєн байна. Монгол орны хєгжил, хєгжилтэй орнуудын жишгээр музейг салбарын чиглэлээр тєрєлжyyлэх засгийн газрын шийдвэр 1991 онд гарч улсын тєв музей татан буугдаж 1992 оноос Тєв музейн байранд байгалийн шинэ музейг байгуулахдаа хэтийн хєгжлєєр тэргyyлэх байгалийн тєв музей байлгах, олон улсын хэмжээнд сонирхогдох цар хyрээг бодолцож одон гаригуудын байршил, дэлхийн yyсэл тогтолцоо зэрэг геологийн тyyхийг єргєн утгаар харуулах, дэлхийн голлох бyс нутгийн биологийн онцлогоос yзyyлэх зорилгоор Байгалийн Тyyхийн Музей гэж нэрлэсэн юм. Байгалийн Тyyх нь дэлхийн їїслээс эхлээд ургамал, амьтан, хyний гарал yyслийг хамарсан асар урт хугацаа буюу 4,7 миллярд жилийн тyyхэн процесийг хамардаг бєгєєд манай музей эдгээр yйл явдлын хураангуйг yзмэрээр тодотгон харуулж хyмyyсийн оюуны мэдлэгт нэмэрлэж сурталчилдаг тул цар хyрээ, харуулах yзyyллэгээрээ аугаа том yйл явдлыг илэрхийлдэг юм. Тус музейн yзмэрийн бyтэц бyрэлдэхyyн нь: - монгол орны газарзyй, эртний галт уулс, тэндээс yyссэн чулуулаг - Дэлхийн yyсэл, сансар судлал, солирууд - Геологийн тyyх, эрдэс, ашигт малтмалын зyйлс - Эртний болон орчин yеийн ургамал судлал - Эх газрын амьтны аймаг /хєхтєн, шувуу, загас, шавьж, мєлхєгчид, хоёр нутагтан/ - Нэн эртний амьтан, ургамал /палеонталоги/ - Хyний гарал, yyслийн хэсэг Музейн хамт олон yзмэр, сан хємрєгєє баяжуулсаар yзвэрийн танхимуудаа сэргээн шинэчилж, тохижолт соёлжилтыг байнга сайжруулснаар гадаад, дотоодын олон мянган yзэгчдийн сонирхолыг татаж, урин дуудах чадвартай музей болж чадав. 40 танхим бyхий 2700 квм талбайтай, yзвэрийн маршрут 1,5 – 2,0 цаг гаруй yргэлжилдэг, 12000 yзмэртэй, жилд 50 гаруй мянган yзэгчид yздэг Монгол улсын томоохон музейн нэг боллоо. Тус музей нь байгалийн тyyх, тyyний yзэгдлyyдийн хєдєлгєєн, хєгжлийг yзэгчдэд онолын судалгаагаар болон биет байдлаар танилцуулдаг сургалт, сурталчилгааны чиглэлтэй музей юм.

bairshil

Монгол цэргийн музей / Mongolian Military Museum
Address
БЗД 7-р хороо Хилийн цэргийн зүүн талдУтас: 454292